Юрий Лужковт хөшөө босгожээ
Москва хотын Большой Сухаревский гудамжинд, тус хотын даргаар 18 жил ажилласан Юрий Лужковт зориулсан хүрэл хөшөөг өчигдөр нээжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ сарын 21-ний өдөр түүний төрсний 90 жилийн ой тохиосон байна. “Хөшөөг Москва хотын захиргааны Удирдлагын их сургуулийн дэргэд байрлуулсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн Москва хотын Думын дарга Алексей Шапошников мэдэгдсэн бөгөөд “Юрий Михайлович жинхэнэ улс төрч, удирдан манлайлагчийн үлгэр жишээ байсан” хэмээн хэлжээ. Мөн энэ хөшөө нь “Москва хотын аж ахуйн салбарт ажиллахаар бэлтгэгдэж буй ирээдүйн бүх удирдлага, менежерүүдэд сургамж, үлгэр дуурайлал болох юм" гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Большой Сухаревский гудамжин дахь Москва хотын захиргааны Удирдлагын их сургуулийг 1994 онд Ю.Лужковын захирамжаар байгуулсан бөгөөд 2020 онд түүний нэрэмжит болгосон юм. Ю.Лужков нь 1992 оны 6 сараас 2010 оны 9 сар хүртэл Москва хотын захирагчаар ажиллаж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




