“The Economist”: Чингис хаанаас суралцах хамгийн зөв зам юу вэ?
Дэлхий дахинд нэр хүндтэй “The Economist” сэтгүүл өнгөрөгч 17-ны дугаартаа "The Right Way To Learn From Genghis Khan" буюу “Чингис хаанаас суралцах зөв арга зам” хэмээх өгүүлэл нийтэлжээ. Удирдан манлайлах ур ухаан болон түүхэн манлайлагчдаас хэрхэн суралцах тухай уг өгүүлэлд юуны түрүүнд манлайлал ба түүхэн сургамжийн асуудлыг дэвшүүлсэн байна. Амжилтгүй яваа борлуулалтын багийг удирдах эсвэл байгууллагын менежментийг сайжруулахад Чингис хааны түүх, тактикаас юуг сурч болох вэ гэдэг асуултыг энд хөндөж, түүхэн манлайлагчдыг орчин үеийн бизнес болон удирдлагын агуулгаар хэрхэн зөв ойлгох талаар мөн өгүүлжээ. Улмаар манлайлагчдын намтар болон тэдний зорилгодоо хүрсэн тухайн үеийн нөхцөл байдал манлайллын талаар юу өгүүлж буйг харьцуулан судалснаа хүүрнэсэн байна. Эцэст нь Чингис хаан зэрэг агуу түүхэн зүтгэлтнүүдээс суралцахдаа тэдний ашиглаж байсан арга тактик, хатуу чанд бодлогыг шууд хуулбарлах биш, бий болгосон зохион байгуулалтын бүтэц, сүлжээ, уян хатан чанар, зохион байгуулалтын чадвараас суралцах нь хамгийн зөв арга зам гэдгийг онцолсон байна.
200 шахам жилийн түүхтэй Их Британийн “The Economist” сэтгүүл бодлогынхоо хувьд сонгодог либерализм, чөлөөт худалдаа, зах зээлийн эдийн засаг, хувь хүний эрх чөлөөг тууштай дэмждэг. Тус сэтгүүл дэлхийн улс төрийн манлайлагчид, төрийн тэргүүнүүд, томоохон корпорацуудын гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид болон академик салбарынхны заавал уншдаг хэвлэлд тооцогдсоор иржээ. Сонирхолтой нь, “The Economist” нийтлэлдээ сэтгүүлчийн нэр тавьдаггүй бөгөөд энэ нь тухайн өгүүлэл хувь сэтгүүлчийн үзэл бодол биш, харин редакцийн нэгдмэл, нухацтай дүгнэлт гэдгийг илтгэдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






