Буриадын малчин хонин сүргээ 2000-д хүргэжээ
Шагнал гардуулах үеэр. Иволгийн дацан. 2026.09.15 © burunen.ru

Буриадын малчин хонин сүргээ 2000-д хүргэжээ


   Буриадын Иволгийн дацанд мягмар гарагт эхэлсэн “Итгэл хамбын найр” наадмын үеэр, энэ жил хонин сүргээ 2000-д хүргэсэн Буриадын Сэлэнгийн аймгийн Ноёхон сумын малчин Сергей Бадмаевыг хүндэтгэлийн мөнгөн гоёлоор шагнажээ. “Итгэл хамбын найр” наадмын үндэсний бөхийн барилдааны аварга С.Бадмаев сүүлийн 10 гаруй жил хонь дагнан малласаар ийм амжилтад хүрчээ. Шагналыг Оросын Буддын шашны тэргүүн XXIV Бандида хамба Дамба Аюшеев гардуулж хэлсэн үгэндээ, цаашид ч эх нутагтаа мал сүргээ өсгөж, ирээдүйд гурван мянгат малчин болохыг С.Бадмаевт ерөөсөн байна. 

   Буриадын Буддын шашны тэргүүн, XII Бандида хамба Итгэлийн Дашдорж буюу Итгэл хамбын мэндэлсний 174 жилийн ойд зориулж буй энэ жилийн наадмыг Орос оронд Буддын шашныг хүлээн зөвшөөрсний 285 жил, Бандида хамбын тушаал бий болсны 262 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байна. Арга хэмжээг Оросын Буддын шашны нийгэмлэг, Буриад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Хүндэтгэлийн мөнгөн гоёлыг урлаж байх үе. 

“Итгэл хамбын найр” наадмын үеэр. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.