Төвд хөгжимчний бүтээл Австралийн хөгжмийн дээд шагналд нэр дэвшив
Австралийн хөгжимчин, төвд үндэстэн Дэнзэнчойжил Австралийн хөгжмийн дээд шагнал болох ARIA-гийн 40 дэх удаагийн наадмын "Дэлхийн хөгжмийн шилдэг цомог" төрөлд нэр дэвшлээ. Америкийн хөгжмийн зохиолч Филип Гласстай хамтран бүтээсэн түүний 'Be the Sky' цомог уг номинацийн эцсийн шатанд шалгарсан таван цомгийн нэг болсон байна. Төвдийн Нгари мужид төрсөн Дэнзэнчойжил 1997 онд Австралид шилжин суурьшсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийд нэр хүндтэй олон уран бүтээлчтэй хамтран ажиллажээ. Тэрбээр АНУ, Шинэ Зеланд, Япон, Герман, Энэтхэг зэрэг олон оронд уран бүтээлээ толилуулсны дотор Нью-Йоркийн “Carnegie Hall” танхимд нэг бус удаа тогложээ. Дэнзэнчойжилын “Songs from The Bardo” цомог 2020 онд Америкийн “Grammy” шагналд нэр дэвшсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






