ЭТТ: Дуудлага худалдааны зар

ЭТТ: Дуудлага худалдааны зар


   “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдааг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт тус кампанийн 1 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Тээврийн хэрэгсэл нь чиргүүлтэй “Камаз” 65116, улсын дугаар 87 57 УНХ, үйлдвэрлэсэн он 2012, анхны үнийн санал 9,126,875 төгрөг. Оролцогчдыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08:00-16:00 цагийн хооронд мөн 1 давхрын хурлын танхимд бүртгэнэ. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!/

   Бүртгүүлэхдээ дуудах анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дэнчинг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Голомт” банкны MN500015001505008702 тоот дансанд тушаан баримтын нэг хувийг дуудлага худалдаанд оролцох хүсэлт, эрх үүрэгтэй танилцан гарын үсгээр баталгаажуулсан баримтуудын хамт дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өөрийн биеэр өгч хянуулан бэлдсэн хайрцагт хийнэ. Худалдан авагч нь худалдан авах гэрээг ажлын 5 хоногийн дотор байгуулж, гэрээ байгуулагдсанаас хойш эд хөрөнгийн үнийг 5 хоногийн дотор төлнө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    МОНГОЛ

    ЯГ БОДИТ ҮНЭНИЙГ ДЭЛГЭЖЭЭ !

    2026-09-20

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.