Монголд гудамжны киоскоос алт худалдан авах бололцоотой боллоо
Алтны киоск Монголд. © Fine Gold Nation

Монголд гудамжны киоскоос алт худалдан авах бололцоотой боллоо


   EMart сүлжээ дэлгүүрийн Хан-Уул дүүрэг дэх салбарт Монголын анхны алтны киоск нээгдлээ. Киоск 1, 2.5, 5, 10, 100 граммаас нэг кг хүртэлх хэмжээ бүхий алтан гулдмай худалдах бөгөөд эдгээр нь бүгд 999.9 сорьц, ISO баталгаатай аж. Төлбөрийг FGN аппликэйшн болон картаар хийж болно. Худалдан авах алтны үнэ дэлхийн зах зээл дэх ханшаар тухайн бүрд шинэчлэгдэж байх аж. Алтыг киоскоор худалдах үйлчилгээг эхлүүлсэн “Fine Gold Nation” ХХК 2023 онд байгуулагджээ. Алт худалдан авах, зарах, хадгалах, арилжих, алт барьцаалан зээл авах, өвлүүлэх боломж бүхий нэгдсэн дижитал платформ хөгжүүлж буй тус компани өөрийн гэсэн биет алтны нөөцтэй бөгөөд алт боловсруулах үйлдвэрээ энэ онд багтаан ашиглалтад оруулах аж. Улмаар Монгол улсын бүх аймаг, хот суурин газарт алт худалдах киоск байгуулахыг зорьж байна. Өнөөдрийн Монгол банкны ханшаар нэг грамм алт 504,735 төгрөгийн үнэтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, FGN аппликэйшнээр 10 сая төгрөгөөр алт худалдан авбал 19.81 гр болохоор байна.

Алтны киоскны анхны үйлчлүүлэгчид. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.