Элбэнхүүд Японы газар тариаланг сүйтгэж байна
Японд элбэнхийн учруулж буй хохирол эрс нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын жилийн алдагдал 700 сая иен буюу ойролцоогоор 4.4 сая долларт хүрснийг "Mainichi" сонин мэдээллээ. Хойд Америк гаралтай, Японд нутагшуулсан элбэнх гэдэг энэ амьтан сүүлийн үед тус улсын хөдөө орон нутаг төдийгүй хот суурин газарт өргөн тархаж, аюул учруулсаар байгаа юм. Тухайлбал, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны мэдээллээр элбэнхийн хөдөө аж ахуйд учруулсан хохирол нь 2024 онд 693 сая иен хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт болжээ. Түүнчлэн хот суурин газарт тархсан элбэнхүүд айлуудын цэцэрлэгийн цөөрмийн алтан загасыг идэж, дээврийн хөндийд нь нэвтрэх болсноор Байгаль орчны газарт хандах иргэдийн дуудлага улам бүр нэмэгдсээр байна. Учир нь, хоол хүнс хайсан элбэнхүүд суурьшлын бүсэд нэвтэрч байгаа бөгөөд энэ нь Монгол, Орос зэрэг улсад хүрэн баавгай уулнаас бууж идэш хайж байгаатай төстэй үзэгдэл болж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






