Японы хоолны соёл баруунжсаны улмаас цууны хэрэглээ нь огцом буурчээ
Японд үйлдвэрлэсэн шар буурцгийн цууны (soy sauce) дотоодын нийлүүлэлт 2025 онд 670159 килолитр болж, сүүлийн 75 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Энэ нь 1973 онд хүрч байсан оргил үзүүлэлтийн тал хувьтай л тэнцэх аж. Уг асуудлыг Японы цуу үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэхдээ "Үүнд япончууд барууны маягаар хооллох болсон нь нөлөөлж байна" гэж тайлбарлалаа. Мөн цууг үндсэн орц болгон ашигладаг, шууд хэрэглэхэд бэлэн амтлагч олширсон тул хэрэглээ нь улам багасчээ. Гэхдээ цууны дотоодын хэрэгцээ буурсан ч экспорт нь өсөж байна. Японы цууны холбооны мэдээлснээр 2025 оны экспорт нь өмнөх оныхоос 9.6 хувиар өсөж, ойролцоогоор 52000 килолитрт хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






