Элсэн цөлийн гүнээс 66 сая жилийн өмнөх аварга загасны шүднүүд бөөндөө олджээ
Египетийн элсэн цөлийн гүнээс эртний аварга загасны яс олноор олдсон тухай "People" сэтгүүл мэдээллээ. Палеонтологчид Сахарын цөлийн нэг хэсэг болох Баруун цөлөөс, эрт үед мөхсөн хэд хэдэн зүйл аварга загасны шүдийг илрүүлсэн бөгөөд хожуу Цэрдийн галав буюу ойролцоогоор 66 сая жилийн өмнөх энэ олдвор нь уг газар нутаг тухайн үедээ халуун орны дулаан тэнгис байсныг нотолж байна. “Cretaceous Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, олдсон шүднүүдийн зарим нь урт бөгөөд хурц байхад, зарим нь илүү өргөн, иржгэр ирмэгтэй, хэлбэр нь ч хоорондоо эрс ялгаатай байв. Палеонтологичдын үзэж байгаагаар, ийм олон янз байдал нь, эрт үед энд байсан тэнгист хоол тэжээл элбэг, олон янз, олон төрлийн тэжээлийн гинжин хэлхээг тэтгэдэг байсныг харуулж байна. Каирын их сургуулийн палеонтологич Тарек Ясин “Энэ нээлт бол чулуужсан аварга загас бөөндөө олдсоноос ч илүү ач холбогдолтой” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







