Буриад сур харвааг Бүх Оросын спортын нэгдсэн бүртгэлд оруулжээ
© Ольга Хуторская

Буриад сур харвааг Бүх Оросын спортын нэгдсэн бүртгэлд оруулжээ


   Буриадын үндэсний сур харвааг Бүх Оросын спортын нэгдсэн бүртгэлд оруулсан талаар “Орда Инфо” агентлаг мэдээллээ. ОХУ-ын Спортын сайд Михаил Дектяревын тушаалаар ийм шийдвэр гаргасан бөгөөд сур харвааг “Байг сумаар харваж онох спортын төрөл” хэмээн тодорхойлжээ. Уг бүртгэлд өмнө нь үндэсний спортын 10 төрлийг багтаагаад байсан юм. Тэдгээр нь коми үндэстний цанын уралдаан, чуваш үндэстний керешу бөх, якут үндэстний мод булаалдах тэмцээн, хапсагай барилдаан, уртын харайлт, Чукоткийн уугуул иргэдийн уламжлалт тулааны урлаг тэйкэв, тува үндэстний хуреш бөх, ингуш үндэстний тулааны урлаг шодсанлат, орос үндэстний гурвалсан морьдын уралдаан, орос шатар байв. Бүх Оросын спортын нэгдсэн бүртгэлд оруулснаар уг төрөлд албан ёсны статус олгож, түүнийг системтэйгээр хөгжүүлэх боломжтой болдог байна. Ингэснээр спортын сургуулиудад салбар нээх, улсын хэмжээний албан ёсны аварга шалгаруулах тэмцээн зохиох, спортын мастер болон бусад цол зэргийг олгох эрх үүсдэг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.