Сансарт орос хоол хийжээ
Сансрын нисэгч Анна Кикина. © Gorodenkoff / Shutterstock / Fotodom

Сансарт орос хоол хийжээ


Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчид орос үндэсний иж бүрдэл хоол хийсэн тухай “Роскосмос” агентлаг мэдээллээ. Өнгөрөгч долоодугаар сард Сибирийн холбооны их сургуулийн Хоол судлалын хүрээлэнгийн баг, Москвагийн өндөр зэрэглэлийн тогооч нар болон сансрын хоолны мэргэжилтнүүдийн хамтран сонгосон хоолны иж бүрдэлд орох материалыг Олон улсын сансрын станцад хүргэсэн юм. Сансарт тогоочийн үүргийг МКС-75 экипажийн гишүүн Петр Дубров, Анна Кикина нар гүйцэтгэсэн бөгөөд дэлхий дээрх болон станц дахь хоёр баг шууд эфирээр холбогдож, уг хоолыг нэгэн зэрэг хийсэн байна. Ингэхдээ газрынхан яаж хийхийг үзүүлж, зөвлөгөө өгч байсан бол сансрын нисэгчид яг тэр үйлдлүүдийг давтан хийжээ. Үүний дараа оролцогчид хоолоо амталж, сэтгэгдлээ солилцсон байна. Нийтдээ гурван төрлийн хоол хийсэн бөгөөд тэдгээрт төмсний нухаш, хилэмний түрс, хоёр төрлийн загасны мах, хар талх, үхрийн хэл, тунхуу, аньс, самар, өтгөрүүлсэн сүү, гэрийн жигнэмэг оржээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.