Монголын шатарчин охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
Узбекистаны Самарканд хотод болж буй Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Болгарын багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Манай баг ийнхүү найман өргийн долоод нь ялалт байгуулснаар 14 оноотой болж, 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшиж байна. Самаркандаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын мэдээлснээр, Болгарын хүчирхэг багийн эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Их мастер Т.Мөнхзул авчирсан байна. Манай охид үүний өмнөх өрөгт Францын багийг хожсон юм. Тэгвэл түүний өмнөх өргүүдэд Палестин, Молдав, Перуг хожсон бол дөрөвдүгээр өрөгт дэлхийн чансааны тэргүүлэгчдийн нэг Энэтхэгийн багт хожигдсон билээ. Харин дараа дарагийн өргүүдэд Хорват, Ираныг хожсон байна.
Харин эрэгтэйчүүд Аруба, Ямайка, Эквадор, Угандагийн багийг хожсон бол АНУ, Норвеги, Панамын багуудад тус тус хожигджээ. Өчигдрийн өрөгт тэд Шри Ланкаг 2.5:1.5 харьцаагаар хожиж, 8 өргийн дараа тав дахь ялалтаа байгуулсан юм. Одоо манай шатарчдад хариуцлагатай гурван өрөг үлдэж байна. Олимпиад 27-ны ням гарагт өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





