images

Занданшатар


     УИХ-ын дарга Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын найманд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Тухайн үед эцэг Д.Гомбожав нь Баацагааны сум нэгдлийн даргаар ажиллаж байв. Сумын эмнэлэгт хүүг эх барьж авсан эмч С.Ёндонцоо ном харж байгаад энэ нэрийг өгсөн гэдэг. Сонирхолтой нь, ийм нэр авсан хүү насан туршдаа шатраас салаагүй бөгөөд 1972 онд тэднийх Улаанбаатарт нүүж ирэхэд, шатарт хорхойтой Д.Гомбожавынд Намын дээд сургуульд суралцаж байсан сум нэгдлийн дарга нар шатар их тоглох тул Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ. Тэрбээр бага сургуулиас авахуулаад хаа явсан газраа сайн шатарчин гэгддэг. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд дэд байр, УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Цэцэн түшээ-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж байв. 2004-2012 оны парламентад түүнийг шатраар хождог хүн байгаагүй гэдэг. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтай бүгдтэй нь тогложээ. 2011-2013 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 2016 онд хүндэт ерөнхийлөгч болсон юм. Хүний нэр гэдэг учиртай байдаг ажээ.