Малайзын ерөнхий сайд БРИКС-ийн уулзалт дээр энэтхэг дуу дуулжээ
© thestar.com

Малайзын ерөнхий сайд БРИКС-ийн уулзалт дээр энэтхэг дуу дуулжээ


   Энэтхэгийн нийслэлд болж өчигдөр өндөрлөсөн БРИКС-ийн орнуудын удирдагчдын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн зоогийн үеэр Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим дуу дуулжээ. Шинэ Дели хот дахь "Бхарат Мандапам" төвд ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулсан зоогийн дундуур тэрбээр Энэтхэгийн алдартай дуучин Кишор Кумарын 1965 онд “Teen Deviyan” хэмээх киногоор анх олны хүртээл болгосон "Khwaab Ho Tum Ya Koi Haqeeqat" дууг төгөлдөр хууртай дуулсан бөгөөд бичлэгийг X хуудсандаа хуваалцсан байна.  Энэтхэгчүүдийн дунд ихээхэн алдартай энэ дуу нь хайртай бүсгүйгээ зүүд үү, бодит байдал уу хэмээн асууж, өөртөө илүү ойртуулахыг хүссэн романтик сэтгэлийг илэрхийлдэг. Уг дуу нь өвөрмөц аялгуу, сэтгэл догдлуулсан шүлгээрээ К.Кумарын хайр сэтгэлийн сэдэвт шилдэг сонгодог бүтээлүүдийн нэг хэвээр байгаа юм. А.Ибрахим К.Кумарыг бишрэн шүтдэг гэдгээ олон нийтийн өмнө харуулж буй нь анхны тохиолдол биш юм. Малайзын ерөнхий сайд өмнө нь домогт дуучны үнэнч шүтэн бишрэгч гэдгээ хэвлэлд ярьж байсан бөгөөд 2024 онд Энэтхэгийн телевизэд ярилцлага өгөхдөө мөн энэ дууг дуулж байжээ.

   Бямба гарагийн өглөө А.Ибрахим ерөнхий сайд Н.Модитой албан ёсоор уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр Малайзын олон нийтийн дундах Н.Модигийн нэр хүндийг онцлон тэмдэглэжээ. “Ерөнхий сайд Н.Моди манай улсад маш их нэр хүндтэй. Мэндчилгээ уламжлаарай гэсэн мессэж наашаа ирэхээс өмнө надад маш олон ирсэн” гэж А.Ибрахим хэлсэн байна. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.