Халхын голд амь үрэгдсэн 78 цэргийн шарилын үлдэцийг илрүүлжээ
Хайгуулын явц. © Батлан хамгаалах яам

Халхын голд амь үрэгдсэн 78 цэргийн шарилын үлдэцийг илрүүлжээ


   Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Халхын голын байлдааны талбарт эрэл хайгуул, малтлага хийж буй Монгол улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан хайгуулын баг амь үрэгдсэн 78 цэргийн шарилын үлдэцийг илрүүлжээ. Мөн тухайн үеийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж байсан 12 нэр төрлийн 3073 гаруй сум, галт хэрэгсэл болон мина, тэсрэх зүйлсийг олж тогтоосон байна. Хамтарсан тав дахь удаагийн экспедицийн хайгуулын баг малтлага, судалгаа хийсэн талбайнхаа ухсан газруудыг эргүүлэн булж, байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байгаа аж. Экспедиц дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний шарилыг эргэн нутаглуулах, цэргийн түүхийн судалгааг баяжуулах зорилготой юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.