Морин хуурч Д.Шинэцог-Гени Токио хотод тоглоно
Д.Шинэцог-Гени. © shinetsoggeni.com

Морин хуурч Д.Шинэцог-Гени Токио хотод тоглоно


   Монголын орчин цагийн гарамгай морин хуурч Д.Шинэцог-Гени өнөөдөр Япон улын нийслэл Токио хотод тоглоно. “Harmony in My Heart” хэмээх нэртэй түүний бие даасан тоглолт Токио хотын Ичигаяа дүүргийн “Lutheran Ichigaya Center” танхимд 19 цагаас эхлэх ажээ. Тоглолтод Японы төгөлдөр хуурч Шинобү Камата түүнтэй хамтрах юм. Ш.Камата өмнө нь Японы хотуудад болсон морин хуурын хэд хэдэн тоглолтод оролцсон, Д.Шинэцог-Гени нарын олон монгол хөгжимчинтэй хамтран тоглож байсан туршлагатай уран бүтээлч юм. Өдгөө 41 настай Д.Шинэцог-Гени Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийг төгссөн бөгөөд анх “Домог” хамтлагт тоглож олны танил болсон. Өнгөрсөн хугацаанд Ази, Европ, Америк тивийн олон оронд тоглосон тэрбээр Японы тайзнаа анх удаа гарсан нь 2006 онд Токио хотод болсон “Ехро-2006” үзэсгэлэнгийн үеэр бөгөөд түүнээс хойш тус улсад “Домог” хамтлагийн бүрэлдэхүүнд олон удаа тоглосон билээ. “Harmony in My Heart” бие даасан тоглолтоо Д.Шинэцог-Гени өмнө нь Монгол улсын филармони болон ОХУ-д толилуулж байв. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.