Япон улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилж байна
Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны пүрэв гарагт манай улсад хүрэлцэн ирлээ. Мөн өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, М.Тошимицү нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Б.Батцэцэг, М.Тошимицү нар өнгөрөгч зургаадугаар сард Токио хотод уулзаж байжээ. Пүрэв гарагийн үдээс хойш М.Тошимицү Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Баямбацогт нарт бараалхсан байна. Монгол, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяаши 2022 онд манай улсад айлчилж байсан юм. Өдгөө 72 настай М.Тошимицү Япон улсын Гадаад хэргийн сайдаар хоёр удаа, мөн Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар (2012-2014) ажиллаж байснаас гадна 2021-2024 онд эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



