Котозакүра макүүчи зиндааг дөрвөн даваатай тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё есдүгээр сарын 14-нд эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараагаар оозэки Котозакүра ганцаараа өвдөг шороодолгүй тэргүүлж байна. Тэрбээр дөрөв дэх өдрийн барилдаанд ёкозүна Ооносатогоор давсан юм. Котозакүрагийн араас энэ башёд түрүүлбэл ёкозүна цолонд хүрэх магадлалтай оозэки Киришима Б.Лхагвасүрэн болон ёкозүна Ооносато, маэгашира Чүраноүми, Аонишики, Таканоошо, Атамифүжи, Рога, Асанояама, Такэрүфүжи, Үра, Вакамотохарү, Кинбозан, Асакорюү нар гурван даваатай барилдаж байна. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн энэ башёг өнжсөн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







