Эрээн боомтоор Монгол руу экспортолсон жимс, хүнсний ногоо 14.32 хувиар өсчээ
Хятад-Монголын авто замын Эрээн боомтоор энэ оны эхний найман сарын хугацаанд Монгол руу 132,900 тонн жимс, хүнсний ногоо экспортолжээ. Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцаар дамжин гаалийн бүрдүүлэлт хийлгэж дууссаны дараа хилээр нэвтэрсэн хөргүүртэй чингэлэгт машинуудын энэ төрлийн ачааны хэмжээ ийм болсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.32 хувиар өссөн үзүүлэлт юм. 2018 онд Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын ногоон гарц нээгдсэнээс хойш Эрээн хотын гаалийн алба 1 сая 500 тонн жимс, хүнсний ногооны экспортод хяналт тавьсны үнийн дүн 2.076 тэрбум юань болжээ. Экспортын бүтээгдэхүүнд байцаа, чинжүү, цэцэгт байцай зэрэг 20 гаруй төрлийн хүнсний ногоо, мөн алим, тарвас, гадил зэрэг 10 гаруй төрлийн жимс багтаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


