Япон: Зуун настнуудын тоо 100 мянгын босгыг давав
Япон улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо түүхэндээ анх удаа 100 мянгын босгыг давж, насны энэ бүлгийнхний тоо дараалсан 56 дахь жилдээ өслөө. Есдүгээр сарын нэгний байдлаар тус улсад 100 ба түүнээс дээш настай 107,677 хүн амьдарч байгаа нь өмнөх жилийнхээс 7,914-өөр нэмэгдсэн үзүүлэлт болсныг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. 100 настнуудын 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Кёото хотын 114 настай Кишимото Фүёо тус улсын хамгийн өндөр настай иргэн болсон бол Күмамото хотын 112 настай Като Хикарү одоогоор Японы хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байна. Харьцуулбал, 1963 онд тус улсад 100 настай хүн 153 бүртгэгдэж байжээ. 100 настны тоогоор Японы араас АНУ (73,000), Хятад (48,000), Энэтхэг (38,000) Франц (33,000), улмаар Итали, Испани, Их Британи, Герман улсууд орж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







