Бутан улсын ерөнхий сайдаар гурван удаа ажилласан эрхэм Монголд иржээ
© Бакула ринбүүчийн Бэтүбданжайчойнхорлин хийд.

Бутан улсын ерөнхий сайдаар гурван удаа ажилласан эрхэм Монголд иржээ


   Бутан улсын ерөнхий сайдаар гурван удаа ажиллаж байсан Жигмэд Тинлей НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцохоор гэргийн хамт Монгол улсад иржээ. Жигмэд Тинлей Бутаны ерөнхий сайдаар анх 1998-1999 онд, хоёр дахь удаагаа 2003-2004 онд, харин тус улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа буюу 2008-2013 онд гурав дахь удаагаа ажилласан түүхтэй. Монгол улсад очиж үзэхийг эртнээс мөрөөдсөн тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод болсон Азийн буддистуудын энхтайвны бага хурлын VIII чуулганд Бутаны төлөөлөгчдийг тэргүүлэн ирж байв. Жигмэд Тинлей ирсэн өдрийнхөө маргааш буюу өнгөрөгч бямба гарагт Азийн буддистуудын энхтайвны бага хурлын ерөнхийлөгч, Гандантэгчэнлин хийдийн хамба лам асан Д.Чойжамцтай уулзжээ. Бага хурлыг өнөөгийн ерөнхийлөгч Д.Чойжамц амжилттай удирдаж байгаад Жигмэд Тинлей онцгойлон талархахын зэрэгцээ, 1990 онтой харьцуулахад Монгол улсад Буддын шашин илүү ихээр сэргэн хөгжиж байгааг ажигласнаа хэлсэн байна. Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-нд эхэлсэн COP17 хурал ирэх баасан гараг буюу 28-нд өндөрлөнө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.