С.Зоригийн хөшөөний дэргэд байрлуулсан хүүхдийн баримлыг зайлуулна
© Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

С.Зоригийн хөшөөний дэргэд байрлуулсан хүүхдийн баримлыг зайлуулна


   Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөний дэргэд хэн нь тодрхойгүй байрлуулсан хүүхдийн баримлыг албадан зайлуулахаар болсноо Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. Уг хөшөөг байрлуулсан үйлдэл нь Улаанбаатар хотод хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журмыг зөрчсөн тул ийм шийдвэр гаргасан байна.  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоолоор баталсан дээрх журамд “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө гэж нэрлэнэ” хэмээн заасан байдаг. Улаанбаатар хотод байдаг яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн журам зөрчин, зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан бөгөөд эдгээрийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.