Зүүн Азийн АШТ: Монголын өсвөрийн шатарчид 36 медалийн 12-ыг хүртлээ

Зүүн Азийн АШТ: Монголын өсвөрийн шатарчид 36 медалийн 12-ыг хүртлээ


   БНХАУ-ын Хайнань мужийн Чянжян хотод эхлээд буй Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд Монголын тамирчид нийт 36 медалийн 12-ыг хүртлээ. Эдгээр нь хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль юм. Тэмцээн өнөөдөр стандарт төрлөөр үргэлжлэх бөгөөд блиц төрлийн дараа буюу ирэх ням гарагт өндөрлөнө.  10 дахь удаагийн энэ тэмцээнд Зүүн Азийн 14 орны 264 шилдэг өсвөрийн шатарчин өрсөлдөж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.