10 вольтын цахилгаан хүчдэлд цохиулаад амьд гарчээ
ОХУ-ын Кемерово мужид 10 мянган вольтын цахилгаан хүчдэлд цохиулсан хүний амийг эмч нар аварсан талаар РИА Новости агентлаг өнөөдөр мэдээллээ. Мужийн эрүүл мэндийн газрын эх сурвалжийг эш татан тус агентлагийн мэдээлснийг үзвэл Прокопьев хотын эмнэлгийн Тулгуур эрхтний мэс заслын төвд ухаангүй ирсэн өвчтөн толгойноосоо гарын бугуй хүртэл хүчдэлд цохиулсан, I, II зэргийн хэсэгчилсэн түлэгдэлттэй, биеийнх нь арьс нэлээд газраар үхжиж эхэлсэн байжээ. Эмч нар түүнийг юуны түрүүнд хиймэл комд оруулж, зохиомол амьсгалын аппарат залгаснаар тархинд нь хаван үүсэхээс сэргийлсэн байна. Улмаар тархи, цээжний хөндийн бүрэн шинжилгээнд оруулж, эмийн эрчимтэй эмчилгээ хийсэн гэнэ. Ингэснээр өвчтөний биеийн байдал тогтворжиж, мөн өдрөө ухаан оржээ. Өвчтөн одоо эрчимт эмчилгээний тасгаас үрэвслийн эсрэг мэс заслын тасагт шилжсэн бөгөөд эмч нар түлэгдэлтийн шархыг нь эмчилж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






