БРИКС-ийн уулзалтын хүлээн авалтад оролцогчдод ямар ямар хоол өгөв?
© news24online.com

БРИКС-ийн уулзалтын хүлээн авалтад оролцогчдод ямар ямар хоол өгөв?


   Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үеэрх хүндэтгэлийн хүлээн авалтын хоолны цэс олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татсан билээ. Хүлээн авалтад бүхэлдээ цагаан хоолоор зоог барьсан бөгөөд юуны түрүүнд зуушинд шар буурцгийн гурилаар хийсэн, гич, наргил модны самар, каррийн навчтай Энэтхэгийн уламжлалт бялууг манго, соёолж, йогуртаар амталж тавьжээ. Мөн грильдэж шарсан мөөгтэй кебабыг шар тосны бин дээр гааны үрэлтэй тавьж өгсөн байна. Харин үндсэн хоол нь бөөрөнхий сонгино, улаан лооль, ангаахай самрын нухаштай өтгөн сүмсэнд жигнэсэн энэтхэг бяслаг (панир), мамра хэмээх ховор зүйлийн бүйлсний самар, үзэм, хач гүргэмтэй жигнэсэн Хималайн мөөг, хэрээн нүд байв. Улмаар наргилын самрын тосонд Өмнөд Энэтхэгийн анхилуун үнэрт амтлагчтай шарсан лууван, ногоон шош, наргилын шинэ самрын цагаан идээтэй иржээ. Араас нь улаан лооль, каррийн навчаар амталсан сэвэг зармын тунгалаг шөл, халуун ногоо, бусад үнэрт амтлагчаар амталж жигнэсэн басмати будаа, хоног будаа болон шинэ ногоо, хүрэн манжинтай хүйтэн йогурт, энэтхэг талхтай өгсөн байна. Харин амттан нь халуун тосонд шарсан жалеби хэмээх боорцог, шинэ жимсний крем, ялам жимс, сүү, будааны чунз байжээ.

   БРИКС-ийн бүлэгт Бразил, Хятад, Египет, Этиоп, Энэтхэг, Индонез, Иран, Орос, Саудын Араб, ӨАБНУ болон Арабын Нэгдсэн Эмират гэсэн 11 улс ордог. Эдгээр орон нийлээд дэлхийн нийт хүн амын 49.5, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 болон дэлхийн худалдааны 26 хувийг эзэлж байна.

   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.