images

Монгол циркчид Швейцарын 24 хотод аялан тоглолт хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-09


   Швейцарын хамгийн том "Knie" циркийн жүжигчид 11 сарын хугацаанд 24 хотод нийт 310 удаагийн тоглолт хийж 2023 оны аялан тоглолтоо Люцерн хотод өндөрлүүллээ. “Circus KNIE” багийн 2023 оны аялан тоглолтод манай улсаас Монголын циркийн холбооны уран нугараач охид болон “Зола & Брос” циркийн "Есөн өрлөг" хамтлаг оролцсон бөгөөд хагас сая гаруй үзэгчдэд үзүүлбэрээ толилуулсан байна. Энэ удаагийн багт багтсан тэдгээр жүжигчид нь 1990 оноос хойш 33 жилийн дараа энэ циркт ажилласан Монголын уран бүтээлчид боллоо. Манай сайт өмнө нь "Есөн өрлөг" хамтлагийн ахлагч, циркийн дасгалжуулагч Б.Золбаясгаланг "Мэргэжил бүхэн сонин" буландаа урьж ярилцсаныг энд дарж уншина уу.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.