images

10 баримт: Илон Маскийн бага нас

Ж.Ариунгэрэл

10 баримт

2022-11-09


1. Илон Маск ӨАБНУ-д төрж өссөн.

2. Аав нь инженер, ээж нь загвар өмсөгч бөгөөд ээжийнх нь өвөө Швейцарийн герман үндэстэн байжээ.  

3. Илон ном унших дуртай, ой маш сайтай, хоёр ч том нэвтэрхий толийг үг үсэггүй цээжилж байжээ.

4. Сургуульдаа маш их дээрэлхүүлдэг, хамраа хугалуулж ч байсан удаатай.

5. 9 настай байхад нь аав ээж нь салахад Илон ээжийгээ дагаж явсан боловч хоёр жилийн дараа аав дээрээ иржээ.

6. Аав нь хүүгээрээ тоосго өрөх, сантехникийн эд анги засах, цонхны жааз солих, цахилгааны утас татах гэх мэт төрөл бүрийн ажил хийлгэдэг байв.

7. Илон 10 настайдаа анх удаа “Commodore VIC-20” компьютер бэлгэнд авч, программ зохиож эхэлжээ.

8. 12 настайдаа анхныхаа программ буюу хар гаригийнхныг лазерын буугаар устгадаг “Blastar” нэртэй тоглоом зохиож, тэр тоглоомоо 500 доллароор худалджээ.

9. Ийнхүү орлоготой болж, олсон мөнгөөрөө сонинд гарсан зарын дагуу эмийн компанид хөрөнгө оруулж эхлэв.

10. Нэлээд хэдэн мянган доллартой болсон хойноо эцэг эхтэйгээ зөрсөөр байж Канад явж, 18 настайдаа тэндээ их сургуульд орсон түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.