images

Ноён хутагтын үзэсгэлэнгийн нээлтэд Ноён хутагтын IX дүр оролцоно

Ж.Ариунгэрэл

Соёл эрдэнэ

2023-09-28


   Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, урласан бүтээлээр дэглэсэн “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнЧингис хаан үндэсний музейд маргааш нээгдэнэ. Соёлын яам, Чингис хаан музей, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Ноён хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс гадна шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлийн холбогдолтой 130-аад үзмэрийг дэлгэх ажээ. Үүнд Говийн ноён хутагтын музейд хадгалагдаж буй “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, 108 хуврагийн гавлын ясаар бүтээсэн есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрхи, мөнгөн дотортой гавал аяга, түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг ховор нандин бүтээлүүд байх юм. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 12 цагт “Чингис хаан” музейн есдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд IX Ноён хутагт Данзанлувсантүдэв болон төр, нийгэм, шинжлэх ухаан, шашин, соёлын салбарын нэр хүндтэй хүмүүс оролцох ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.