images

Ахмад настны тухай хуульд ямар өөрчлөлт гарав?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-18


   Энэ оны нэгдүгээр сараас шинэчилсэн найруулгаар хэрэгжиж буй Ахмад настны тухай хуулийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрд сурталчлан таниулах, хэрэгжилтэд анхаарч ажиллахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын ахмадын холбоотой өчигдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг өнгөрсөн оноос тав дахин нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ төсөвт байгууллага бүр цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувийг жил бүр Ахмадын сангийн зардалд тусгахаар хуульчилжээ. Мөн ахмадуудад үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлтийг нь бодлогоор дэмжиж, 50-иас дээш ажилтантай компанийн хоёроос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах болсон юм. Улмаар ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж ашиглавал Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.