images

Шилдэг түрүүч, байлдагчдыг шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-18


   Зэвсэгт хүчний Хуурай замын командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч-2025" шалгаруулах тэмцээн ирэх сарын 25-29-ний өдрүүдэд болохоор товлогдлоо. Тэмцээн энэ жил мотобуудлага, тагнуул, артиллери, хими, инженер, холбоо, агаарын довтолгооноос хамгаалах, ар тал гэсэн долоон төрлөөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Мөн тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид оролцох бөгөөд цэргийн дүрэм, ёсзүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн ур чадварыг онол, практикаар бататгахад энэ тэмцээн чухал ач холбогдолтой ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.