images

Эрдэнэт хотод 12 км үерийн хамгаалалтын далан байгуулна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-02-18


   Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Орхон аймагт 12 км урт үерийн хамгаалалтын далан байгуулахаар боллоо. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төрийн өмчит “Хунан индастриал Экүйпмэнт Инсталэйшн” компани шалгарч, талууд ажил гүйцэтгэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна. Орхон аймаг нь хур тунадас ихтэй бүсэд хамаардаг бөгөөд сүүлийн 10 жилд 27 удаа үер болж хүний амь эрсэдсэнээс гарснаас гадна 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Иймд 2020 оны зургаадугаар сараас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 14 мянган сая долларын тусламжаар Эрдэнэт хотыг гамшигт тэсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Үүний 10.3 мянган сая долларыг үерийн хамгаалалтын далангийн ажилд зарцуулахыг erdenet.mn сайтад мэдээлсэн байна. Үерийн даланг Хятадын компани хоёр жилийн хугацаанд барьж дуусгахаа илэрхийлсэн бөгөөд нарийвчилсан зураг төслийг гурван сарын дотор боловсруулж, барилга угсралтын ажлаа эхлүүлэх юм. Эрдэнэт хот анх 1600 гаруй өрхийн найман мянга орчим хүн амтай байсан бол өдгөө 30 мянга гаруй өрхийн 106 мянган хүн амтай болжээ. Мөн нийт өрхийн 51 хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.