Дэлхийн аварга үсчин, гоо засалчдыг 59 сая төгрөгөөр шагнана
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Францын нийслэл Парис хотноо болсон "OMC Hairworld" үсчин, гоо засалчдын ДАШТ-ээс алтан цом хүртсэн Монголын багийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хүлээж авч уулзан баяр хүргэжээ. Засгийн газраас тэдэнд 59 сая төгрөг олгохоор болсныг сайд мөн дуулгаж батламж гардуулсан байна. 78 жилийн түүхтэй ДАШТ-д энэ жил 50 гаруй улсын 2000 гаруй хүн оролцсон бөгөөд Монголоос үсчин, гоо засалчдын “Алтан гар" мэргэжлийн холбооны баг шалгарч оролцсон юм. Улмаар нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль, зургаан тусгай байр эзэлж монголчууд тус тэмцээнд оролцсон 18 жилийн түүхэндээ анх удаа багийн дүнгээр аваргын алтан цом хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.