images

Монголын сагсчид Азийн аваргын урьдчилсан шалгаруултад оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-17


   Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 20, 23-ны өдрүүдэд 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцохоор болсон билээ. Манай баг 20-ны өдрийн пүрэв гарагт Гуам улсад тус улсын шигшээ багтай тоглох бол 23-ны өдрийн ням гарагт Улаанбаатар хотын "UG Arena" ордонд Японы шигшээ багийн эсрэг тоглоно. Сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын эхээр зургаан дасгалжуулагч, нэг эмч, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, О.Энхбаатар, Т.Ууганбаяр, Ш.Энхийн-Од тэргүүтэй 19 тамирчин оролцсон шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарласан билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.