ШУА: "Болорсофт" компанитай хиймэл оюуны чиглэлээр хамтарна
Чихэнд чимэгтэй
2025-02-17
Шинжлэх ухааны академи, "Болорсофт" компанитай хиймэл оюуны чиглэлээр хамтран ажиллахаар болсноо өнөөдөр мэдээллээ. Талууд 2022 оны тавдугаар сард байгуулсан монгол бичгийн "Тунгаамал" загварыг ашиглах, хөгжүүлэх чиглэлээр байгуулсан санамж бичгээ шинэчлэн, өчигдөр ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, "Болорсофт" компанийн гүйцэтгэх захирал С.Бадрал нар гарын үсэг зурсан байна. Тэгвэл энэ удаагийн санамж бичгээр "Тунгаамал" загварыг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв зохистой хэвшүүлэхэд хамтран ажиллах, кирилл-монгол бичгийн "Кимо" хөрвүүлэгчийг олон нийтэд сурталчлан таниулах, монгол бичгийн өгөгдөл санг арвижуулах чиглэлээр ажиллах юм байна. "Тунгаамал" загвар нь улс орнуудад түгээмэл хэрэглэдэг Юникодын алдааг засаж сайжруулсан хувилбар тул Монгол хэлний тухай хуульд энэ загварыг улсын хэмжээнд нийтийн болон албан хэрэгт нэвтрүүлж, үндэсний стандарт болгон мөрдөхөөр заасан билээ. ШУА-ийн зүгээс "Болорсофт" болон "Чимэгэ" систем, "Эгүнэ" хиймэл оюуны алсын хараа, зорилгыг дэмжин ажиллахад татгалзах зүйлгүйг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.