Дугуйчин С.Жамбалжамц Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-02-17
Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 7-16-ны өдрүүдэд Тайланд улсын Питсанюлок, Пичит хотуудад боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 дугуйчин өрсөлдсөнөөс Монголын үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн байна. 171.9 км-ын зайд болсон энэ уралдаанд Хятадын тамирчин түрүүлсэн бол Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ. Манай улсаас энэ төрөлд С.Жамбалжамцаас гадна Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар уралдсан юм. Тэмцээний долоо дахь өдөр мастеруудын ангиллын бөөн гараат 64.2 км-ийн уралдаанд Монголын баг гурван медаль хүртсэн байна. Уралдааны 50-55 насны ангилалд ОУХМ Д.Шинэбаяр алтан медаль хүртэж багийнхаа анхны медалийг авчирсан бол 60-64 насны ангилалд ОУХМ Д.Энх-Од мөнгө, 65-69 насны ангилалд ОУХМ Г.Анхбаяр хүрэл медаль авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.