100 оюутан УИХ-д дадлага хийжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-17
Оюутан залуусыг УИХ-ын үйл ажиллагаатай танилцуулах зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр энэ сарын 14-ний өдөр дууслаа. Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн 1600 оюутнаас гадаад, дотоодын их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан шалгарч, хорь хоногийн хугацаанд 30 гаруй сургалт, лекцэнд сууж, зарим нь орон нутагт томилолтоор ажиллажээ. Мөн УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсэгт орж, боловсруулсан санал зөвлөмжөө УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өгсөн байна. УИХ-ын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, тэднийг сэдэлжүүлэх, оролцоог дээшлүүлэх зорилготой уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар батламж гардуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.