images

Японы “Сүмитомо" корпорац МУИС-ийн оюутнуудад 700 ам.долларын тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-14


   Японы “Сүмитомо" корпорац 1996 оноос хойш жил бүр Азийн орнуудад оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус корпорац манай улсад ч мөн жил бүр тэргүүлэх их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоод 30 гаруй жил болжээ. Энэ жилийн тухайд, МУИС-ийн өмнө нь тэтгэлэг авсан 18 суралцагч тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 13 суралцагчийг сонгон шалгаруулах аж. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг "Сүмитомо" корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хийх бөгөөд тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд сургуулиа төгсөх хүртэл тэтгэлгээ үргэлжлүүлэн авдгаараа онцлогтой. МУИС-ийн нэг оюутан нийт 700 ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэлэг авах ажээ. "Сүмитомо" нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд Японы худалдааны компаниуд дотор үйл ажиллагааны цар хүрээ, ашиг орлогоороо эхний тавд ордог  байна.

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.