images

Монгол хөлбөмбөгчин Чехийн дээд лигийн клубтэй гэрээ байгуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-14


   Чехийн "Dynamo České Budějovice" хөлбөмбөгийн клубт харьяалагдаж байсан 20 настай монгол хүү Г.Төгөлдөр өчигдөр клубтэйгээ 2028 он хүртэл мэргэжлийн тамирчны гэрээ байгуулжээ. Тэрбээр Монголын "Арвис" клубээс гараагаа эхлүүлж, өсвөр үеийнхний хэд хэдэн тэмцээнд оролцож байгаад 2020 онд гэр бүлийн хамт Чехийг зорьсон билээ. Улмаар хөлбөмбөгөө хаялгүй орон нутгийн "Табор" клубт элсэж, "Dynamo České Budějovice" клуб түүнийг 2022 онд академидээ авсан байна. Г.Төгөлдөр тэнд суралцахын хажуугаар 19 хүртэлх насны өсвөрийн багт тоглож, 2023 оны 11 дүгээр сард Чехийн дээд лигт анх удаагаа тоглосон юм. Түүний хувьд  багтаа элссэн эхний хагас жилдээ долоо хоногт нэг удаа багийн бэлтгэлд оролцож явсаар байнгын бэлтгэлд хамрагддаг болж дээд лигт тоглох боломж бүрдсэн байна. Харин 2024 оны хавар Монголын Үндэсний шигшээ багт анх удаа дуудагдаж, Танзани, Азербайжаны эсрэг тогложээ. Сонирхуулахад, манай улсаас Словакийн дээд лигт хөлбөмбөгчин Г.Ганбаяр тоглож байгаагаас гадна саяхан хөлбөмбөгчин Т.Анхбаяр Хятадын футзалын дээд лигийн "Цингтао Хайяс" багт элсэн мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан юм.

 

\

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.