Монгол багш англи хэлний олон улсын уралдаанаас хүрэл медаль хүртжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-14
Английн "Pearson" олон улсын боловсролын байгууллагаас өнгөрсөн оны 11 дүгээр сард англи хэлний шилдэг багш нарыг шалгаруулах “Teacher Awards-2024" уралдаан зохион байгуулж, таван төрөлд эхний гурван байрыг тодруулсан билээ. Үүнээс залуу багш нарын төрөлд манай улсаас Өмнөговь аймгийн Ханбогд II сургуулийн багш С.Агиймаа гуравдугаар байр эзэлж, өчигдөр Монгол улсад суугаа Английн элчин сайдын яамнаас шагналаа гардаж авчээ. Түүнд "Pеarson" байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас нэг сая төгрөг болон Нью-Иорк хотын "Хантер" сургуульд англи хэлний багшийн сургалтад хамрагдах 300 долларын эрх өгсөн байна. Харин түүний ажилладаг Ханбогд II дугаар сургуулийг "Mondly" англи хэлний аппликейшний 500 эрхээр урамшуулжээ. Сонирхуулахад, “Teacher Awards-2024" шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс англи хэлний 2000 гаруй багш өрсөлдсөнөөс манай улсаас англи хэлний 40 багш өөр өөрийн төрөлд амжилттай оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.