"Арвис" сургуулийн сурагчид Япон дахь улирлын шалгалтаа өгчээ
Чихэнд чимэгтэй
2025-02-14
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Арвис" дунд сургуулийн хос хөтөлбөрийн ангийн сурагчид Япон дахь танхимын хичээлдээ хамрагдаж, улирлын шалгалтаа өгчээ. Улмаар шинжлэх ухаан, лабораторийн танхимд дадлага хийж эхэлсэн байна. Сурагчид сонгосон хичээлийнхээ сурах бичиг, гарын авлагаа бие даан судалж, Япон дахь сургуульд хийсэн даалгавраа илгээж, хичээлийн кредитээ тооцуулдаг. Мөн жил бүрийн хоёр болон наймдугаар саруудад Японд очиж, танхимын хичээлд сууж, улирлын шалгалт өгдөг юм. Түүнчлэн хөтөлбөрөөр очихдоо тухайн улсын КАКЕ боловсролын хүрээлэнгийн харьяа Чиба шинжлэх ухааны их сургуульд туршилт судалгаа хийх, Чоши хотын аж үйлдвэр, нийгэм соёлын орчинтой танилцах, түүхэн дурсгалт газруудаар зочлох, далайн эргээр аялж танхимд суралцсан мэдлэг, ур чадвараа амьдрал дээр хэрэглэх олон шинэ зүйлийг суралцдаг байна. "Арвис" сургуулийн хос хөтөлбөрт хамрагдсанаар Японы ахлах сургуульд зайн болон танхимын хэлбэрээр суралцаж хос гэрчилгээтэй төгсөх, КАКЭ боловсролын хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудад хөнгөлөлттэй элсэх давуу талтай. Ингэснээр сурагчид гадаадын их дээд сургуульд элсэхэд шаардлагатай хэлний бэлтгэлийн хугацаа, зардал мөнгөө 70 хувиар хэмнэж, багаар ажиллах, бие даан суралцах чадвараа нэмэгдүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.