Ахмад дугуйчид Азийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-14
Тайланд улсад болж буй засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр буюу өчигдөр мастеруудын ангиллын бөөн гараат 64.2 км-ийн уралдаан болж, Монголын баг гурван медаль хүртлээ. Уралдааны 50-55 насны ангилалд ОУХМ Д.Шинэбаяр алтан медаль хүртэж багийнхаа анхны медалийг авчирсан бол 60-64 насны ангилалд ОУХМ Д.Энх-Од мөнгөн медаль, 65-69 насны ангилалд ОУХМ Г.Анхбаяр хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголын баг тус тэмцээнээс нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл медальтай болж байна. Ахмадуудын бөөн гараат уралдаанд Монголын багийн анхны алтан медалийг авчирсан Д.Шинэбаяр энэ сарын 8-нд болсон ганцаарчилсан гараатай уралдаанаас мөн мөнгөн медаль хүртээд байжээ. Мастеруудын ангиллын энэ удаагийн уралдаанд 30-34 насны ангилалд Д.Базаррагчаа, Н.Алтаншагай, 40-44 насны ангилалд Э.Ижилмөрөн, М.Отгонбат, 45-49 насны ангилалд Н.Жанцансамбуу, 50-54 насны ангилалд О.Доржсүрэн, 55-59 насны ангилалд Д.Шинэбаяр, 60-64 насны ангилалд Д.Энхтайван, Д.Энх-Од, 65-69 насны ангилалд Г.Дэлгэрсайхан, Г.Анхбаяр нар уралджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.