Хууль зүй болон Гадаад харилцааны яам шударга байдлын үнэлгээнд тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2025-02-14
Авлигатай тэмцэх газрын захиалгаар “Бодлогын шийдэл” сургалт судалгааны төрийн бус байгууллага 16 яам, 34 агентлаг, 21 аймаг, нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газрын “Шударга байдлын үнэлгээ”-г гаргажээ. Нийт 81 байгууллагыг хамруулсан уг судалгааг Авлигатай тэмцэх газраас баталсан гадаад болон дотоод шударга байдал, бодлогод оролцогчдын үнэлгээний аргачлалаар хийсэн байна. Тухайлбал, дээрх төрийн байгууллагаар үйлчлүүлсэн 10840 иргэн, ААН, төрийн 2660 албан хаагч, 1530 бодлогод оролцогч, шинжээчийн өгч буй үнэлгээг эмхэтгэн гаргажээ. Тэгвэл төрийн яамдаас 2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яам 83.3 хувиар нэгдүгээр байранд, Гадааад харилцааны яам 81.3 хувиар хоёрдугаар байранд, Соёлын яам 81.1 хувиар гуравдугаар байранд тус тус эрэмбэлэгдсэн байна. Харин Боловсролын яам, Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам сүүл мушгив.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.