Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр мөсний шагайн харвааны тэмцээн болж байна
Чихэнд чимэгтэй
2025-02-13
Монголын үндэсний өвлийн спортын төрөл болох мөсний шагайн харваа сонирхогчдын тэмцээн нийслэлийн зургаан дүүргийн 189 багийн 378 иргэдийн дунд болж байна. Дүүрэг тус бүр дээр энэ сарын 22-ныг хүртэл зохиогдох тус тэмцээний эхнийх нь өчигдөр Хан-Уул дүүргийн шагайн сонирхогдын дунд болсон бол өнөөдөр Баянгол дүүргийн аваргыг шалгаруулах ажээ. Тэмцээн Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр явагдах бөгөөд баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа ажээ. Улмаар дүүрэг бүрээс шалгарсан хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 23-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох Нийслэлийн аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцох юм байна. Сонирхуулахад, мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг аж. Тамирчид багт хуваагдан усны урсгал дагуу сум харвадаг. Уг спортоор хичээллэснээр цэвэр агаарт байхаас гадна дунджаар 20 шагайн сум тавихад 5-6 км алхсантай дүйцдэг, нүдний хараанд сайн зэрэг давуу талтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.