Аврагчид худалдааны төвд гарсан галаас гурван хүнийг аварчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өнөөдөр гарсан галыг бүрэн унтраажээ. Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр хоёр цаг гаруй хугацаанд ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоосон бөгөөд төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргажээ. Тус худалдааны төвийн 2300 м/кв талбайд 150 гаруй иргэн барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.