Налайх: Хаагдсан уурхайн газрыг нөхөн сэргээнэ
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах хаагдсан уурхайн 10 га талбайн нөхөн сэргээх төсөл өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Өмнөд Солонгосын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 10 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх уг төслийн удирдах хороо өнөөдөр хуралдсан байна. Улмаар нүүрсний уурхайн бүтээн байгуулалтаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулж, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээхээс гадна ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар зэрэг цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн Өмнөд Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг судалж, төслийн хүрээнд бий болсон байгууламжуудыг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг ажлуудыг таван жилийн хугацаанд хийхээр төлөвлөв. Төсөл хэрэгжүүлэх газар нь төмөр замын онцгой бүс болон суурьшлын бүстэй давхцаж байгаа хэдий ч БОУАӨЯ-ны зүгээс анхаарч, холбогдох төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөө амласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.