Өмнөговийн сурагчид англи хэл дээрх математикийн олимпиадад байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Малайзын Куала Лумпур хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болсон Зүүн Өмнөд Азийн математикийн олимпиадаас Өмнөговийн зургаадугаар ангийн сурагчид нэг хүрэл, зургаан тусгай байрын шагнал хүртлээ. Тухайлбал, Б.Гэгээнхүслэн хүрэл медаль хүртсэн бол А.Гантөр, С.Гэгээлэн Д.Нарантуяа, С.Саран, Ч.Содбилгүүн О.Түвшинтөгөлдөр нар "Merit" буюу тусгай байрын шагнал хүртжээ. Сурагчдыг тус аймгийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Б.Цэенхүү бэлтгэн оролцуулсан бөгөөд аймаг орон нутгаас нь тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Олимпиад англи хэл дээр, нийт хоёр шаттай явагдсаны эхний шат нь 2024 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахимаар болж, шалгарсан 20 орны 1200 гаруй сурагч дараагийн шатандаа Малайзад очиж өрсөлджээ. Манай улсаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 60 орчим сурагч оролцсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.