images

Нийслэлийн нэг гудамжийг Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-24


   Засгийн газраас Улаанбаатар хотын нэг гудамжийг Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгох шийдвэрийг гаргасан билээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Сөүлийн гудамжнаас Нэгдүгээр сургуулийн зүүн талаар хойш эргээд "Цэцэг" төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” хэмээн нэршихээр тогтлоо. Засгийн газраас Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлэх журмыг гаргасан байдаг. П.Очирбатыг өнөөдөр хөдөөлүүлж салах ёс гүйцэтгэсэн бөгөөд энэ үеэр зарим авто замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарласан билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.