Шахмал түлшний дээжийг Бээжингийн их сургуулийн лабораторид илгээжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-23
Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 2019 оноос хэрэглэж эхэлсэн шахмал түлшийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид шинжлүүлэхээр энэ сарын 3-ны өдөр илгээжээ. Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний орцонд ордог бусад 16 төрлийн бодисын 35 кг дээжийг БНХАУ-ын лабораторид илгээжээ. Мөн "Тавантолгой түлш" компанийн Налайх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг дэх үйлдвэрүүдээс дээж авч ДЭМБ-аар дамжуулан хэд хэдэн улсад шинжлүүлэхээр илгээсэн байна. Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь мидлинг буюу угаасан нүүрс байдаг бол үлдсэн таван хувьд нь барьцалдуулагч бодисууд ордог. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх гуравдугаар сарын 1-нээс шахмал түлшний үйлдвэрлэлийг зогсоож, хоёр жилийн дараа гэхэд хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.