Отроор есөн мянган өрх өвөлжиж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-23
Улсын хэмжээнд нийт 9100 өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж байна. Харин аймаг дундын отрын есөн бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид 788 мянган толгой малтай оторлож байгаа ажээ. Цаг уурын байгууллагаас зудын байдалд үнэлгээ хийхэд, Монгол орны нийт нутгийн 60 орчим хувь цастай байгаагаас Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад цас ихтэй, зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгааг тогтоосон байна. Мөн салбар яамны ажлын хэсэг энэ сарын 15-наас эхлэн орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахад худаг ус, өвөлжөө, хаваржааны хашаа хороо нэн шаардлагатай байжээ. Иймд Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймгуудын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл гаргаж малчдад яаралтай хүргэж эхэлсэн байна. Өнгөрсөн онд манай улс 57.6 сая толгой мал тоолуулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.