Бахрейн улсын туршлагаар нийгмийн даатгал, татварын шинэчлэл хийнэ
Чихэнд чимэгтэй
2025-01-23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил Бахрейн улсад айлчлахдаа тус улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны сайн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр тохиролцсон билээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бахрейнд үр дүнгээ өгсөн “Business friendly" хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал олон нийтэд танилцууллаа. Тэрбээр хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлахаар болж, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлтийн ажлууд хийнэ гэдгээ мэдэгджээ. Мөн энэ үеэрээ Казахстаны сайн туршлагаас, төрийн үйл ажиллагаатай холбоотой бүртгэл, батламж, эрх олгох зэрэг зөвшөөрөл олгох бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулна гэсэн байна. Манай улс өмнө нь төрийн үйл ажиллагаанд Эстони улстай хамтран "E-Mongolia”-г нэвтрүүлж байсан туршлагатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.